Нүүдэлчин монгол фестивальд зориулсан бөхийн барилдаан болно

2023 оны 08-р сарын 14 өдөр, 17 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buh
Соёлын яамнаас зохион байгуулж байгаа Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин монгол -2023” фестиваль наймдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг Налайхын голд болох бөгөөд тус фестивалд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан наймдугаар сарын 20-нд 12:00 цагаас эхэлнэ.
Барилдах бөхчүүдийг барилдаан болох газар буюу Налайхын голд тус өдрийн 11:00 цагаас бүртгэнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх