Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулна
Ерөнхий боловсролын ахлах сургуулийг тодорхой чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулийн харьяа ахлах сургуулийн статусыг тодорхой болгох, өөрчлөн зохион байгуулах, сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Тус тогтоолоор төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар хот болон орон нутагт байгаа салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн зохион байгуулж, цогц арга хэмжээхэрэгжүүлэн гимназийн буюу ахлах сургуулийн тогтолцоог бий болгож бэхжүүлэх бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Ингэснээр:
– Төрийн өмчийн их сургуулийн харьяа ахлах сургуулийн статус тодорхой болно.
– Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяанд ерөнхий боловсролын ахлах сургуулиар байгалийн шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн агуулгаар суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсролын үйлчилгээг бий болгоно.
– Улс орны эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн шаардлагатай инженер техник, багш болон бусад байгалийн ухааны өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх суурь шаардлага хангасан шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх хүсэл сонирхол бүхий иргэнийг бэлтгэн шатлан суралцах боломж бүрдэнэ.
– Төрөлжсөн ахлах сургуулиас их, дээд сургууль, коллежод элсэн суралцахад эзэмшсэн агуулгаа дүйцүүлэн тооцуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Дээрх шийдвэртэй холбогдуулан багшлах хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах, багш, ажилтныг ажлын байраар хангах, шилжүүлэн ажиллуулах, их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, ерөнхий боловсролын болон дээд боловсролын хөтөлбөрийн шаталсан тогтолцоог бүрдүүлэх цогц арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын тогтолцоог шинэчилнэ
Төрийн өмчийн зарим дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч байна.
· Орон нутгийн мэргэжлийн болон политехник коллежийн засаглал, сургалтын чанарыг сайжруулах;
· Их сургуулийн зарим мэргэжлийн үндсэн хөтөлбөрийн оюутнуудыг хамтарсан хөтөлбөр болон шаталсан хэлбэрээр орон нутагт шилжүүлэн хичээллүүлэх;
· Орон нутгийн политехник коллеж, их сургуулиудын салбар сургуулиудын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн дадлагын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх;
· Политехникийн коллежийн хөдөө аж ахуйн болон инженерийн хөтөлбөрт суралцагч нь үргэлжлүүлэн их сургуульд суралцах үед багц цагийг дүйцүүлэн тооцох тогтолцоог хэрэгжүүлэх;
· Мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын ХАА-н салбар дундын дадлагын баазыг байгуулах;
· Хөдөө орон нутагт тэргүүлэх чиглэлээр мэргэжил эзэмших боломжийг нэмэгдүүлэх зэрэг үр дүнгарна гэж тооцжээ.
·
Боловсролын үндэсний зөвлөл байгууллаа
Тус зөвлөл байгуулагдсанаар төр, олон нийтийн оролцоог хангасан, хамтын хариуцлагатай боловсролын бодлого тогтвортой хэрэгжих, төр хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын уялдаа холбоо хэрэгжих, хүний эрх, эрх чөлөө хангагдах, хүний эрх, эрх чөлөөг хангасан, ардчилсан, хүмүүнлэг ёсыг дээдэлсэн сургалтын агуулга, хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичиг хэрэгжих зэрэг нөхцөл бүрдэнэ. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахална.
Мэдээллийн технологийн ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ
“Мэдээллийн технологийн ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
“Үндэсний программ хангамжийн их дэлгүүр” /Mindgolia/ системд бүтээгдэхүүн, үйлчилгээг байршуулах шалгуур үзүүлэлтийг баталж, мөрдүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад, тус системээс худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах ажиллагааны цахим системтэй уялдуулахыг Сангийн сайдад тус тус үүрэг болголоо.
Товч мэдээ:
· Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо.
· “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Улаанбаатар хотноо 2023 наймдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах Монгол Улс, АНУ хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны VII хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцээд зөвшөөрлөө.
· Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколын тухай хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
· Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмыг баталлаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
