Удирдлагын академиас “Орхон” их сургууль хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

2023 оны 08-р сарын 23 өдөр, 18 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
64e5e1091431cf7f0c8d88e7

Хан-Уул дүүргийн 19-р хороо Богд Жавзандамба хутагтын гудамж буюу Удирдлагын академийн уулзвараас “Орхон” их сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны 23:00 цагаас 28-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм. Мөн тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, зорчих хэсэгт асфальт бетон хучилтын ажил хийнэ.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, замын хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх