Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүллээ

2023 оны 08-р сарын 25 өдөр, 12 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
74ac5c6332bfee551ce624e578a61a09_x3
Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзал нь Сонгинохайрхан дүүргийн “Номин реалтор” ХХК-ийн байр руу 8 дугаар сарын 21-нд нүүсэн билээ. Тодруулбал, Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв нь Драгоноос 1.5 км зайд байрлах Номин худалдааны төвөөс өнөөдөр буюу 08 дугаар сарын 25-нд зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Иргэд та бүхэн Номин худалдааны төвийн хажууд байрлах автовокзалаас улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг авах боломжтой боллоо. Зорчигч та бүхэн тасалбараа онлайнаар https://eticket.transdep.mn хаягаар захиалж авах боломжтой гэж АТҮТ-өөс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх