Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

2023 оны 09-р сарын 01 өдөр, 11 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avtobusss
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал болон нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал ихсэж байна.
Иймд Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шинэ чиглэл болон зарим нэг чиглэлд өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал, есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ чиглэл:
Ч:3А “Зүүн салааны шинэ эцэс-Халдвартын эмнэлэг” чиглэл үйлчилгээнд нэмэлтээр явуулж эхэлнэ.
Түүнчлэн Ч:16 “Баруун салаа-Далангийн зам- 10р хороолол” чиглэлийг Ч:16 “Баруун салаа Нумтын ам-Далангийн зам-10р хороолол” болгон шинэ эцсийн зогсоол руу сунгаж маршрутад өөрчлөлт оруулаад байна.
Тухайн чиглэлийг мөн есдүгээр сарын 1-ний өдрөөс явуулж эхлээд байна.
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.
Эх сурвалж: Нийтийн тээврийн газар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх