Нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарийг өөрчиллөө

2023 оны 09-р сарын 19 өдөр, 13 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
default

Автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна.

Тодруулбал, Наадамчдын зам буюу Нисэх, Яармагийн чиглэлд явдаг

  • Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кино театр”

  • Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Хүнсний 4-р дэлгүүр”

  • Ч:77 “Нисэх – Яармаг – 120 мянгат” чиглэлүүд өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нөөс эхлэн 06:00 цагт үйлчилгээнд гардаг боллоо. Тус чиглэлүүдэд нийтийн тээврийн 42 хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх