Зам, тээврийн хөгжлийн яам болон Хотын стандарт, хяналтын газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу авто зам, замын байгууламжуудад хамтарсан хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтыг дараах байршлуудад хэрэгжүүлсэн юм. Үүнд:
- Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох Туул гол дээрх 391.55 метр, 36.75 метр урт төмөр бетон гүүрний барилга угсралтын ажил,
- Дунд гол дээрх 54.8 метр урт төмөр бетон гүүрний барилга угсралтын ажил,
- Баянзүрх дүүргийн Улиастайн гол дээрх 97 метр урт төмөр бетон хос гүүр,
- Зайсангийн 225 метр урт төмөр бетон гүүрний барилга угсралт
- Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, 3.2 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажил.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу илэрсэн зөрчилд Авто замын тухай болон бусад холбогдох хууль, тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, норм дүрэм стандартын дагуу хэрэгжилтийг ханган ажиллах талаар Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүллээ. Тухайлбал,
- Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцлын 3.2 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн ажлыг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар гүйцэтгэгч “Монгол зам групп” ХХК-д албан шаардлага,
- Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын 391.55 метр урт гүүрний барилга угсралтын ажлыг шалгаж, гүйцэтгэгч “Мотор сервис” ХХК-д албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Аравдугаар сарын 10-ны байдлаар улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн барилга байгууламжийн их засвар, шинэчлэлт, тохижилтын нийт 42 ажлыг ашиглалтад хүлээн авсан. Үүнд амьдрах орчныг сайжруулсан тохижилтын дөрөв, шугам сүлжээний ес, гадна тохижилтын 29 ажил байгаа юм.
ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
