БНСУ-тай шинжлэх ухааны салбарт хамтран ажиллана

2023 оны 10-р сарын 19 өдөр, 13 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2023.10.19-1

Солонгосын Шинжлэх ухаан, технологийн төлөвлөлт, үнэлгээний агентлагийн Ерөнхийлөгч болон удирдах ажилтнуудтай албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар Солонгосын Шинжлэх ухаан, технологийн стратеги төлөвлөлтийн арга барил, судалгааны төсөл болон Шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагааны үнэлгээг хэрхэн хийдэг талаар нарийвчлан ярилцаж, мэдээлэл солилцлоо.

Мөн энэ асуудлаар Монголын талд туршлага хуваалцах хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр ярилцлаа. Өмнө нь Саудын Араб, Малайз улстай тэдний хүсэлтээр хамтарсан төсөл хэрэгжүүлж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх