Өнөөдөр цагаан бич өдөр

2023 оны 10-р сарын 29 өдөр, 07 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich jil
-Аргын тооллын 10 дугаар сарын 29. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын 16, цагаан бич, гоё хүүхэн-1 од, суудал гал, мэнгэ 2 хар, арвидахын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:31-17:40.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Луу, хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлдгэр дотор орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, бэрийн үйл, эвлүүлэх, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, шинэ хувцас өмсөх, худалдаа хийх, худаг малтах, үс засуулах, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийх, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, хурим хийх, мал хөнгөлөх, оёж, хатгах, шинэ дээл эсгэхэд муу.Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх