Автобус худалдан авалтыг шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүллээ

2023 оны 10-р сарын 31 өдөр, 14 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн автобус худалдан авалтыг шалгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргаас Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ. Тодруулбал, 2008 оноос эхлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн автобус худалдан авалт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул уг асуудлыг хуулийн дагуу шалган шийдвэрлэх, уг үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтийг гаргаад байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх