Өнөөдөр хөхөгчин үхэр өдөр

2023 оны 11-р сарын 03 өдөр, 07 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uher
-Аргын тооллын 11 дүгээр сарын 3. Баасан (Сугар) гараг (2023)
-Билгийн тооллын 21, хөхөгчин үхэр, өглөгт охин-6 од, суудал уул, мэнгэ 6 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:38-17:32.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Тахиа, могой, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бузарыг дарж, дайсагнах үйл, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, амраг садан болох, багш шавь барилдах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх