Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны XII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг төрийн одон медалиар шагналаа.
- Хариуцсан алба, салбар, хамт олноо чадварлаг удирдан, үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн дэд хурандаа Мөнхбаярын Түмэнжаргал, ахлагч Даваасүрэнгийн Ганзам нарын долоон алба хаагчийг “Цэргийн гавьяаны одон”-гоор;
- Мэргэжлийн ур чадвар, туршлага, сахилга, зохион байгуулалтаараа манлайлж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн дэд хурандаа Нэргүйн Пүрэвдорж, ахлагч Цэндийн Ариунболор нарын 37 алба хаагчийг “Цэргийн хүндэт медаль”-аар;
- Энхийг сахиулах ажиллагаанд анх удаа оролцож, томилгоот үүргээ амжилттай биелүүлсэн ахмад Энхбаатарын Батбаяр, ахлагч Жамъянжавын Дондогмаа, Ганболдын Мөнхбат, Сүхбаатарын Отгон-Эрдэнэ нарын 409 алба хаагчийг “Энхийн төлөө” медалиар шагнав.


Эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэнд нь Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч төр, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсэн ерөөв.
Мөн цэрэг дайчдын найдвартай ар тал болсон эцэг, эх, хань, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд нь төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүслээ.
Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас 23 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор бүс нутагтаа тэргүүлдэг.
Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримтлан дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд идэвхтэй оролцож, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах бодлогоо амжилттай хэрэгжүүлж байна.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
