Зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж байна

2023 оны 11-р сарын 22 өдөр, 12 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsas

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаар цас үргэлжлэн орж байна.

Өдөртөө Дундговь, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар салхи ширүүснэ.

Шөнөдөө ихэнх нутгаар хүйтний эрч чангарч уулархаг бүс нутагт шөнөдөө -30-32 хэм хүрч хүйтэн хонох нь.

Зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч арваннэгдүгээр сарын 26 хүртэл сулрахгүй бөгөөд ирэх даваа гарагаас бага зэрэг сулрах төлөвтэй байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх