Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

2023 оны 11-р сарын 23 өдөр, 12 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gall
Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байна. Өнгөрсөн хоногт байшин 5, машин шатсан 1 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллаж унтраалаа. Цаг улирлын нөхцөл байдлаас шалтгаалж айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байна. Энэ нь гал түймрийн тоо, хохирол нэмэгдэх эрсдэлийг дагуулж байгаа юм.
Иймд гэр хорооллын айл өрхүүд цахилгаан ашиглалт, пийшин зуух яндангийн аюулгүй байдлыг хангаж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагах, шахмал түлшийг зааврын дагуу хэрэглэж, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх