Өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, хэрэглээг хэвшүүлэх зорилгоор “Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нийгмийн нөлөөллийн аянг эхлүүллээ. Аяны зорилгыг олон нийтэд хүргэх зорилгоор /2023.11.28/ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарсан уулзалтыг зохион байгуулсан.
Эрчим хүчний дэд сайд М. Баярмагнай “Эрчим хүчний систем дараагийн эх үүсвэр баригдаж ашиглалтад орох хүртэл чадлын дутагдалтай ажиллах, хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй хангахад хүндрэл үүсэхээр байгаа нь салбарын тулгамдсан асуудал. Уг хүндрэлийг даван туулах зорилтын хүрээнд нэн тэргүүнд эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, хэрэглээний бүхий л түвшинд эрчим хүчний хэмнэлтийг бодитой бий болгох, үр ашиг, хэмнэлтийг дэмжих урамшуулал, хөшүүргийн тогтолцоог бүрдүүлэх, хэрэглэгч, олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар үр ашгийг дээшлүүлэх боломжтой” гэдгийг онцоллоо.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э. Түвшинчулуун “Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах суурь салбар боловч улс орны өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах нь сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болоод байгаа юм” гэлээ.
Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн хүрээнд дэмжин ажиллаж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хөгжлийн асуудал хариуцсан дэд дарга Стив Уинкейтс “Хамгийн цэвэр эрчим хүч бол “хэрэглээгүй” буюу хэмнэсэн эрчим хүч гэдэг. Олон тохиолдолд ойрын хугацаандаа үр дүнтэй шийдэл болж чаддаг бөгөөд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас бусад оронд эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг ойлгуулах олон сайхан санаачилгыг амжилттай дэмжиж ирсэн. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон салбарын бусад байгууллагуудын санаачлан хэрэгжүүлж буй “Тог-оо тохируул 17-22 цаг” аяныг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас бүрэн дэмжиж оролцохоо илэрхийлж байна” гэлээ.
Аяны хүрээнд олон нийтэд чиглэсэн мэдээллийн компанит аяныг нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, эрчим хүчний үр ашиг, зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл, боломж, шийдлийг иргэд олон нийтэд тэгш, хүртээмжтэй хүргэх, улмаар нэгдсэн сүлжээний өвлийн оргил ачааллын 17:00-22:00 цагуудад цахилгаан эрчим хүчний ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
