Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ой 2024 онд тохионо. Энэхүү түүхэн ойг угтан Монгол Улсын Их Хурал, “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” төрийн бус байгууллагатай хамтран “Үндсэн хууль – 100 жил” парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
Үндсэн хуулийн мэдлэгийг батжуулан дэлгэрүүлэх, Үндсэн хуулиа сахидаг хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлооход түлхэц болох, оюутан залуусаар дамжуулан хууль дээдлэх ёсыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр (2023.12.09) Төрийн ордонд нээлтээ хийлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, “Аливаа улс үндэстэн өөрийн газар нутагтай, түүн дээрээ өөртөө засан тохинох Бүрэн эрх, Тусгаар тогтнолтой байна гэдэг хамгаас үнэ цэнтэй. Түүнээс дутуугүй чухал үнэ цэн бол Хүний эрх, эрх чөлөө юм. Тиймээс ардчилсан, шинэ Үндсэн хуулийн маань Хоёрдугаар бүлэг “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн нэртэй байдаг.
Хүнд төрөлхөөс заяасан жам ёсны болон бусад эрх, эрх чөлөө бий. Түүнийг хэн ч өөрчилж, хясан боож, зөрчиж болохгүй. Үүнийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, НҮБ-аас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг 1948 онд баталсан. Энэхүү тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулан өнөөдөр Монгол Улсын Их Хурал Хүндэтгэлийн хуралдаан хийх гэж байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зориулсан Хүндэтгэлийн чуулганаа Монгол Улсын Их Хурал хуралдуулж, Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд Монголын залуучууд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Мэтгэлцээний тэмцээнийг Төрийн ордондоо хийж буй хоёр үйл явдал давхцаж буйд бэлгэшээж байна.
Мэтгэлцээн бол үнэнд хүрэх арга юм. Хүн төрөлхтний өнөөг хүртэлх мянга мянганы түүх бол чухамдаа үнэнийг хайсан түүх л байсан. Тэртээ МЭӨ 4 дэх мянган жилээс МЭӨ 1-р зуун хүртэл цэцэглэн хөгжиж байсан Эртний Грекчүүд “Сайн мэтгэлцээнээс зөв шийдвэр гардаг” гэж үздэг байж. Тиймээс Хот-улсуудын засаг захиргаа шийдвэр гаргахын тулд иргэдээ Төв талбайдаа цуглуулж, мэтгэлцээн өрнүүлдэг байсан байна. Эртний Грекийн суут сэтгэгчид болох Платон, Аристотель нар угтаа багш шавийн барилдлагатай. Гэсэн ч шавь Аристотель нь 17 настайдаа Платон багшийнхаа академид элсэж суралцсаныхаа дараа өөрийн онол, үзэл бодлоо Платон багшийнхаа эсрэг сөргүүлэн тавьж, шүүмжилж, мэтгэлцдэг байснаар өөрийн онол, сургаалыг үндэслэсэн гэж үздэг. Мэтгэлцээн орчин цагт дэлхийн улс орнуудад эрчимтэй хөгжиж байна. Манай монгол залуучууд мэтгэлцээний арга зүйг сайтар эзэмшиж, дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцож, Монголынхоо, Монголын хүүхэд залуусын нэр төрийг өндөрт өргөж байна. Карл Попперийн мэтгэлцээний төрөл манайд хөгжиж, Нийгэмлэг байгуулагдаж, хот хөдөөд хүрээгээ тэлж, сүүлийн жилүүдэд УИХ-тай хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.” гэв.
Тэрбээр, Парламент бол уг чанартаа мэтгэлцээний газар. Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд суурилж, мэтгэлцэж, зөвшилцөж, гарцаагүй зөвийг томьёолсон хууль тогтоомж амьдрах чадвар сайтай, үр дүнтэй байдаг. “Парламент” гэдэг бол “parler” буюу “ярих, хэлэлцэх” гэсэн утгатай франц үг. Хэлэлцэх, мэтгэлцэх үйл ажиллагаа ямагт олон хүнийг хамардаг. Үүнийг манай монголчууд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” хэмээх ардын зүйр үгээр томьёолсон байдаг. Тэгэхээр Монгол Улсын Их Хурал бол “Бүгдээрээ хэлэлцэж, мэтгэлцэж, буруугүй зөв шийдвэр гаргах байгууллага” юм. Мэтгэлцээн бол нийгэм эрүүл байгаагийн шинж. Зөв, эрүүл, зоримог, бодитой үзэл санаанууд нь бүтээлч уур амьсгал, асуудалд ул суурьтай, шинжлэх ухаанчаар хандах мэдлэг, соёл, хандлагыг төлөвшүүлдэг. “Аливаа асуудлыг мэтгэлцэхгүйгээр шийдвэрлэснээс шийдвэрлэхгүйгээр мэтгэлцсэн нь дээр” гэсэн мэргэн үг байдаг. Мэтгэлцээний урлагт суралцсанаар Монголын залуучууд бүтээлчээр сэтгэх, судлан шинжлэх, уран илтгэх чадвар, бусдыг хүндлэх ёс зүйг эзэмших болно. Мэтгэлцэх ур чадвар нь ардчилсан, шударга, эрүүл нийгмийг баталгаажуулах хүчирхэг соёл гэдгийг онцлоод залуусын мэдлэг, чадвар, ур ухаанаа сорьдог мэтгэлцээний тэмцээнүүдийг үргэлж дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн Монголын парламент “3D” хэмээн шинэчлэлийг томьёолж, ардчилал, улс төр, нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн талаарх эрх зүйн реформыг хэрэгжүүллээ. Нэгдүгээрт, Digital буюу сүүлийн 4 жилд цахим өөрчлөлт шинэчлэлтийн багц хуулиудыг баталж, парламент өөрөө цахим байж, ард иргэдийн оролцоог хангах шинэчлэлийг эрхэмлэв. Парламентын шинэчлэлийг хоёрдугаарт, Democratic, гуравт, Deliberative гэсэн үгээр томьёолж болно. Democratic гэдэг нь парламентын ардчилсан үзэл санааг төлөвшүүлэхийн тулд ард түмний оролцоотой шийдвэр гаргаж, тэдний хүсэл эрмэлзлийг сонсох тухай асуудал юм. Парламентизмын үзэл санааг төлөвшүүлэхэд чиглэсэн гурав дахь “D” буюу Deliberative нь бусадтай зөвшилцдөг, нийгмийн төлөөлөлтэй зөвлөлддөг, залуусын санал бодлыг сонсдог арга механизмуудыг ашиглаж эхэлсэн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.
Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээний мэтгэлцэгчдийг төлөөлөн Шихихутуг их сургуулийн оюутан н.Болортуяа, шүүгчдийг төлөөлөн тус тэмцээний 2009 оны улсын аварга мэтгэлцэгч Х.Түвшинбаяр нар тангараг өргөв.
Нээлтийн арга хэмжээний үеэр Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын бүтээл болох Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Амарсанаа нарын эрхлэн гаргасан “Мэтгэлцэх ур чадвар” номыг танилцууллаа.
Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн хоёр үе шаттай явагдана. Нэгдүгээр үе шат болох “Үндсэн хууль – Тусгаар тогтнол 100” парламентын мэтгэлцээний үндэсний аваргын сорилго тэмцээн 11 дүгээр сарын 18-ны өдөр МУИС-ийн хоёрдугаар байранд зохион байгуулагдаж, хоёрдугаар шатанд 13 их, дээд сургуулийн шилдэг 48 баг шалгарч үлджээ. Хоёрдугаар шатны тэмцээн Налайх дүүргийн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль дээр хоёр өдрийн турш үргэлжилж, аваргаа тодруулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Өнөөдөр улаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүү
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
