Ховд аймгийн нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, зудын эрсдэлийн үнэлгээгээр нутгийн 20 орчим хувьд дунд зэргийн эрсдэлтэй, 80 орчим хувьд их буюу нэн их эрсдэлтэй гарсан байна.
Аймгийн хэмжээнд 2023-2024 онд нийт 3321,4 мянган мал өвөлжиж байгаа бөгөөд зудын их буюу нэн их эрсдэлтэй бүс нутгуудаар өвөлжилтийн байдал хүндэрч, цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байгаа нь хүйтний зуд болох нөхцөл бүрдэж болзошгүй байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэхээс нийт 297 тн өвс, 398 тн тэжээл бэлтгэж өвс, тэжээлийн дундаж хувь бэлтгэвэл зохих хэмжээнээс 4 дахин илүү бэлтгэсэн дүнтэй байгаа бол малчдын түвшинд 58,6 мянган тн өвс, 3,0 мянган тн тэжээл, 8,0 мянган тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөг гаргаж сумдад хүргүүлсэн.

Малчдын түвшинд 62 мянган тн өвс, 2027 тн тэжээл, 6610 тн хужир шүү бэлтгэж, хадлан бэлтгэл 100 хувь, тэжээл бэлтгэл 67,6 хувь, хужир шүү 82,6 хувьтай байгааг аймгийн Засаг дарга Н.Болормаа УОК-ын шуурхай штабын цахим хуралд танилцууллаа.
Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэн бүхий л түвшинд хамтран ажиллахыг энэ үеэр чиглэл болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
