Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна

2023 оны 12-р сарын 15 өдөр, 12 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsas

Өнөөдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, жавартай хүйтэн байх тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

Шөнөдөө говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул дулаан хувцаслаж, онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх