Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан. Мөн үргэлжлүүлэн сурагчдын урт хугацааны амралт эхэлнэ. Энэ хүрээнд хүүхдийг ахуйн осол, гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Тодруулбал,
- Эрсдэлд өртөх магадлалтай хүүхдийн судалгааг гаргаж, байнгын хяналт тавин, эрсдэлт нөхцөл үүссэн тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- Зайн, цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн мэдээлэлд үндэслэн хичээлд хамрагдах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Үл хайхрах хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдүүдэд хүнсний болон бусад дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх;
- Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн талаар дуудлага мэдээллийг хүүхдийн тусламжийн 108 утсанд шуурхай мэдээллэх;
- Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх;
- Асрамж халамжийн төв, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийн боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг анхаарч, цахимаар хичээллэх боломжийг бүрдүүлэх;
- Хүүхдийг ахуйн осол, гэмтэл /гал түймэр, түлэгдэлт, хөлдөлт, халтиргаа гулгаа, угаартах, өндрөөс унах, овор ихтэй эд, зүйлд дарагдах гэх мэт/ эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
- Цахим орчинд хүүхдийн эрхийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэргийг үүрэг болгосон юм.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
