Хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх зүйн чиглэлээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, энэ төрлийн үйл ажиллагаанд хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, иргэд олон нийтийн хууль тогтоомжийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Монголын Хуульчдын Холбоонд хамтран ажиллах санал тавьсан.
Энэ дагуу өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү Монголын Хуульчдын Холбооны төлөөлөл болох Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын төлөөллийг хүлээн авч ажил хэрэгч уулзалт хийн, хамтын ажиллагааны талаар зөвшилцлөө.
Зургаан чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан санамж бичгийн төсөлд талууд байр суурь, саналаа илэрхийллээ. Монголын хуульчдын Холбооны зүгээс яамнаас тавьсан саналыг бүх талаар дэмжин Санамж бичиг байгуулан хамтран ажиллахаа илэрхийлсэн. Дээрх санамж бичгийн төсөлд тусгасан хамтын ажиллагааны 6 чиглэлд талууд нэмэлт саналуудаа тусган байгуулах, чиглэл бүр дээр нарийвчилсан төлөвлөгөө гаргах, ажлын хэсэг байгуулах, хамтарсан сургалт уулзалтууд зохион байгуулахаа эхний ээлжид тохиролцлоо.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хөдөлмөрийн асуудал хариуцсан зөвлөх Г.Гантөгс, ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
