Өнөөдөр улаан луу өдөр

2023 оны 12-р сарын 24 өдөр, 07 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu jil
-Аргын тооллын 12 дугаар сарын 24. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 13, улаан луу, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал гал, мэнгэ 9 улаан, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:03.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бич, хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлдавдар, шүүгээнд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин эд, мал гадагш өгөх, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, хурим хийх, эд, мал худалдан авах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, мал хөнгөлөхөд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх