“Улаанбаатар гурил” ХХК-ийн агуулахад гарсан галыг унтраахаар ажиллаж байна

2023 оны 12-р сарын 25 өдөр, 11 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
viber_image_2023-12-25_07-55-24-493

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Улаанбаатар гурил” ХХК гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 12 сарын 25-ны өдрийн 06:38 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 07:30 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх