Өнөөдөр хар нохой өдөр

2023 оны 12-р сарын 30 өдөр, 07 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi
-Аргын тооллын 12 дугаар сарын 30. Бямба (Санчир) гараг (2023)
-Билгийн тооллын 18, хар нохой, үнэг-8 од, суудал мод, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:07.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул мууцээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бар, морь, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, мод таслах, тангараг тавих, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээх, үс засуулах, замд явах, үхэгсдийн үйл, хүнийг ханаж, төнөх, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх