Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хатант интернэшнл” ХХК, “Нью ариг ус” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Батхуягийн Гончигсүрэн түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Очирням” ХХК, “Хүннү Шоес” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь үзүүрлэв.
Дөрөвт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Эрдэнийн Шим” ХХК, “ЦЕГ Эргүүл хамгаалалтын газар, “Ховд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Прайд Транс” ХХК, “Монгол ванн” ХХК, “Хонгор нутаг” дэвжээний бөх, цэргийн арслан Г.Жамбалдорж нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Г.Ганбаатар, С.Галданцогт, М.Эрхэмбаяр, аймгийн заан Б.Батбаян нар үлдэв.
Нэрэмжит барилдааныг нь тохиолдуулан МУГД, аймгийн арслан Ц.Шийрэвт Баянбулаг сумын Нутгийн зөвлөл, үе үеийн шавь нар, гэр бүл үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, нутаг усныхан нь хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн түрүүлсэн аймгийн начин Б.Гончигсүрэнд “Италта” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баянхонгор аймгийн харьяат С.Алтансүх Итали хромон гутал бэлэг болгон гардуулав.
Дараагийн барилдаан ирэх 7 хоногийн амралтын өдрүүд буюу нэгдүгээр сарын 13-нд 13:00 цагаас Шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан, нэгдүгээр сарын 14-нд 13:00 цагаас “Талх Чихэр” ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
