Зурхайч Д.Цогтбаатарын цаг улирлын тооны бичиг худалдаанд гарлаа

2024 оны 01-р сарын 09 өдөр, 12 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsogtbaatar
Зурхайч Доржийн Цогтбаатарын 2024 оны XVII жарны “Хилэнт эх” хэмээх “МОДОН ЛУУ ЖИЛИЙН МОНГОЛ ЗУРХАЙН ЦАГ УЛИРЛЫН БИЧИГ” (календарь) ном худалдаанд гарлаа. Жилийн туршид ашиглагдах энэ номонд Арга, билгийн тооллын (2024.02.10-2025.02.28) өдрүүд, гараг, жил өдөр, мэнгэ, суудал, од, од гарагын барилдлага, шүтэн барилдлага, эзэн өдөр, нар, сарны ургах шингэх цаг, зүг мөрөө гаргах, балжинням, дашням, модон хохимой, тэрсүүд, сарын цээр, их, бага хар, хутганы ир, лусын буулт, амьдрал, ахуйдаа өргөнөөр ашигладаг үрийн зурхайн өдрийн үзлэгийг оруулжээ.
Мөн бүх жилтнүүдийн жилийн ерөнхий зурлага, жилийн засал, номыг махбодийн зурхайн зурлагаар дэлгэрэнгүй оруулжээ. (10.5/14 см хэмжээтэй, 170 хуудастай)
Уг ном Төв Гандан хийд, хүрээ хийдүүдийн шашны эдлэл дэлгүүр, Гандангийн гаднах Танан номын дэлгүүр, Номуун соёл дэлгүүр, бусад худалдааны төвүүдэд жижиглэнгээр худалдаалагдаж байна. 
Номыг захиалах утасны дугаар: 96616668. Нарантуул зах170 павилон: 96682255.
иииииии
415729620_704454818331970_4695740539164152126_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх