Туулай жилийн “ШИЛДЭГ” дэвжээ, салбар холбоодыг шалгаруулна

2024 оны 01-р сарын 15 өдөр, 14 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buhhh
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлж байгаа сум, аймгийн салбар холбоод, дэвжээдээс тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагааг нь дүгнэн Туулай жилийн шилдэг салбар холбоо, дэвжээг шалгаруулна.
Сум, аймгийн салбар холбоо бөхийн дэвжээд туулай жилд хийж гүйцэтгэсэн ажлууд, бөхчүүдийн амжилтын тайлангаа 2024 оны 01-р сарын 30-ны дотор Info@mnwf.mn и-мэйл хаягаар болон албан бичгээр ирүүлнэ үү.
Туулай жилийн “ШИЛДЭГ” дэвжээ, салбар холбоодыг 2024 оны 02-р сарын 08-ны өдөр тодруулна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх