Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан шинээр 16 журам батлахаар тусгасан. Энэ хүрээнд шинээр боловсруулсан есөн журмын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өчигдөр НИТХ-ын зөвлөлийн өргөтгөсөн хуралд танилцууллаа.
Тодруулбал,
- Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай,
- Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам батлах тухай,
- Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай,
- Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай,
- Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох тухай,
- Амьтны хүрээлэн ажиллуулах журам батлах тухай,
- Мал аж ахуй хэрэглэхийг хориглосон бүсийн хил хязгаарыг тогтоож, журам тогтоох тухай,
- Мал аж ахуй хэрэглэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам батлах тухай,
- Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журам батлах тухай гэсэн есөн тогтоолын төслийг НИТХ-аар батлуулахаар танилцуулсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын хүн ам өсөж, нягтаршил нэмэгдэж буйтай холбоотойгоор газар олголт, тээврийн хэрэгслийн дугаар олголт зэрэг тулгамдаж буй асуудлаа нийслэл бие даан шийдэх шаардлага бий болоод байгаа. Иймд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийг батлуулснаар нийслэл бие даан хөгжих, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн. Үүнтэй холбогдуулан шинэ журмууд батлагдсанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах богино, дунд, урт хугацааны арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно. Улаанбаатар хот тулгамдсан асуудлаа төсвийн эх үүсвэрээр дагнан шийдвэрлэхийн сацуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр болон гадаад, дотоод бонд гарган томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар шийдэх юм. Цаашид дулаан хангамж, эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах зорилгоор хуулийн төслүүд боловсруулна” хэмээлээ.
Дээрх журмын төслүүдийг энэ сарын 25-нд болох НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
