Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа.
Энэ үеэр дотоод, гадаад нөхцөл байдал, Монгол Улсын хилийн тухай хууль, Төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг үндэслэн шинэчлэн баталсан “Улсын хил хамгаалалтын дүрэм”-ийг гардуулж өглөө.
Дүрэм шинэчлэн батлагдсанаар хил хамгаалалтын арга тактик боловсронгуй болж, инженер-техник, мэдээллийн технологийг хил хамгаалалтад түлхүү ашиглах эрх зүйн орчин бүрдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо дархан хилийг сахин хамгаалж, ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангах амаргүй, хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэн, төр, түмний хайр хүндлэлийг хүлээж буй хилчин дайчид, хилийн цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ.
Цаашид улсын хилийг зайнаас тасралтгүй хянах, дохиолол, хөдөлгөөнт хамгаалалтын өндөр чадавх бүрдүүлэх, зорчигч, тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэлтийг олон улсын жишигт хүргэх чиглэлээр онцгой анхаарч, эрчимтэй, үр дүнтэй ажиллахыг хил хамгаалах байгууллагын удирдлага, штабын бүрэлдэхүүнд үүрэг болгов.
Төрийн цэргийн байгууллага, алба хаагчид мэдлэг, ур чадвар, албаны бэлэн байдал, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлээ тогтмол дээшлүүлж, ёс зүйг эрхэмлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хилийн аюулгүй байдлыг сахиулан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хилчдийн нийгмийн хамгаалал, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, улсын хил хамгаалалтад иргэдийн оролцоог байнга дээшлүүлж байх учиртайг тэмдэглэв. Мөн хилчдийн найдвартай ар тал болсон гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Хил хамгаалах байгууллага улсын хилийн хэсгийг радиорелей-камер, хилийн дохиоллын системээр хамгаалах, нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах зэргээ эрчимжүүлж, дохиолол, хамгаалалтын нэгдсэн удирдлагын байнгын төв ажиллуулж байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
