Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлж, үүрэг даалгавар өгөв.
Тэрбээр гурван жил гаруйн хугацаанд Засгийн газартай баг болон ажиллаж, цар тахал, геополитикийн нөхцөл байдал зэргээс үүдэлтэй төсвийн хүнд цаг үед иргэдийнхээ амьдралын чанар, амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө төрийн үйлчилгээг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн аймаг, орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийллээ.
2023 онд Монгол Улсын Засгийн газраас авлигын эсрэг тэмцэл, тогтолцооны реформ, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот хөдөөгийн сэргэлтийн зорилтод төвлөрч ажилласан. Ерөнхий сайд энэ жил хөдөө орон нутагт онцгой анхаарал хандуулсан. Учир нь хөдөөгийн сэргэлт бол бидэнд тулгамдсан хот,хөдөөгийн хэт тэнцвэрт бус хөгжлийн үндсэн шийдэл гэдгийг дурдав.
Ерөнхий сайд 2023 оны нийгэм, эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдээс танилцуулав. Тодруулбал, “Өнгөрсөн онд эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 63.3 их наядад хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам.долларт, валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн” зэрэг эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах, үр өгөөжтэй байлгах нь бидний хамтын сорилт юм. Үүний тулд эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарах шаардлагатай” гэв.
Уг уулзалт зөвлөгөөн нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Монгол Улсын тухайн оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайд дараах үүрэг даалгаврыг өглөө.
“Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд суурь асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлого бол суурь реформ. Энэхүү бодлогыг бодитоор хэрэгжүүлж чадвал нийслэл Улаанбаатарт хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдэх, хот хөдөөгийн тэнцвэрийг хангахад чухал ач холбогдолтой” гээд орон сууцны бодлого нь бүс нутгийн рефомтой шууд холбоотойг анхааруулав. Засгийн газраас зарласан Монголд зочлох жилийн хүрээнд гарсан үр дүнг дурдаад бүсчилсэн хөгжлийн бодлогыг ч мөн амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэйг сануулав.
Аймаг, орон нутгийн удирдлагуудад энэ оны хоёрдугаар сарын сарын 1,2-нд болох “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум”-д онцгой анхаарал хандуулж ажиллахыг даалгалаа.
Мөн 2024 оны төсвийн жилийг Засгийн газраас “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүхэлд нь зориулна гэдгийг Ерөнхий сайд онцлоод бүсийн хэмжээнд хөгжлийн зургаа гаргах, бүс нутаг бүхэн өөрийн нөөц боломж, давуу талдаа тулгуурлан эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ оновчтой тодорхойлж хамтарч ажиллах нь чухал. Эндээс тэнцвэртэй бодлого эхэлнэ” гэлээ.


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
