Улаанбаатарт өдөртөө 12 градус хүйтэн

2024 оны 02-р сарын 08 өдөр, 07 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaar

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

10-11-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларна.

2024 оны 02-р сарын 07-ны 20 цагаас 02-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулсаар цас орно, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Монгол-Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -36…-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28…-33 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -16…-21 градус, бусад нутгаар -22…-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25…-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх