Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгийг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн ойн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Манай улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн юм. Энэ жил тус өдрийг “Ой ба инновац: Илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Улаанбаатар хот нийт 470,444 га нутаг дэвсгэртэй бөгөөд үүний дөрөвний нэг буюу 116,257 га талбайг ойн сан газар, 17,543 га буюу 15.56 хувийг ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлдэг. Ойн санг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр улс, нийслэлийн төсвөөр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Нийслэлийн ойн санг түймрээс хамгаалах, ойн түймэр тархах нөхцөлийг бууруулах зорилгоор 1960-2003 оны хооронд нийт 24.5 км урттай 11 зурвас байгуулсан байдаг. Мөн 2019 оноос эхлэн нийслэлийн түймрээс хамгаалах дөрвөн халз зурвасыг сэргээгээд байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2023 онд нийт 2,218,658 ширхэг мод, бутыг төвлөрсөн найман байршил болон алслагдсан дүүргүүдэд тариад байгаа юм.

Улаанбаатар хотын ногоон бүс төдийгүй Монгол орны ойн санд хөнөөлт шавжийн голомт их байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрвөн төрөл зүйл буюу шинэсний урч ялаа, Сибирийн хүр эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй бүртгэгдээд буй. Улаанбаатар хотын ойн сангийн нийт 23,862 га талбайд дээрх хөнөөлт шавжууд тохиолдож байгаагаас тэмцлийн ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай, голомтолсон 12,756 га талбай байна. Үүнтэй холбоотойгоор 2024 онд нийслэлийн ногоон бүсийн 10,764 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.

Мөн Нийслэлийн цэцэрлэр, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хамт олны бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, төлөвшүүлэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор “БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” сэдэвт болзолт уралдааныг 2024 оны гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 21-ний хооронд зарлаад байна.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
