Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

2024 оны 04-р сарын 22 өдөр, 16 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avtobussss
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж, 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Тухайн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажлын өдөр 6, амралтын өдөр 5 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлнэ гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ. 
Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу.
439695221_757568649820397_3665478322683909749_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх