“Монголын инновацын 7 хоног- 2024” өдөрлөг эхэллээ

2024 оны 04-р сарын 23 өдөр, 11 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
438759398_447659287644005_2283162606098582033_n

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын инновацын 7 хоног” өдөрлөг эхэллээ. Өдөрлөг энэ сарын 27-нийг хүртэл Улаанбаатар, Орхон аймагт болно.
“Монголын инновацын 7 хоног” өдөрлөгийг арван жилийн өмнө анх ШУТИС санаачилж байсан бөгөөд энэ удаа “Эрдэнэт” ШУТП–тай хамтран зохион байгуулж байна. Өдөрлөгийн зорилго нь эрдэм, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний инновацын чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

Долоо хоног үргэлжлэх тус өдөрлөгийн үеэр  “International Conference on Innovation and Entrepreneurship Development” олон улсын хурал,  “Төрийн өмчийн их сургуулиудын инновац, технологи” сэдэвт виртуал үзэсгэлэн, танилцуулга Улаанбаатар хотод болно.

Мөн  залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал, оюутны гарааны бизнесийн санаачилгыг дэмжих “Мentor day” болон “Erdem hackathon” уралдаан Улаанбаатар хотод болно.

Орхон аймагт дөрөвдүгээр сарын 26-нд “Инновацын түншлэл” үндэсний форум, “Инновацын бүтээлийн үзэсгэлэн”, гарааны бизнесийн амжилт, түүхээс хуваалцах чөлөөт уулзалт, хүнс, хөдөө аж ахуйн технологи бүтээгчдийг хөрөнгө оруулагчтай холбох  үйл ажиллагаа болох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх