Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ

2024 оны 05-р сарын 01 өдөр, 14 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6631993980ae7649f2a469e9

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо,  Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх  авто замыг  тавдугаар сарын 06-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 09-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальт бетон хучна. Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарц хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх