Өнөөдөр буюу 5 дугаар 08-нд Монгол Улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 99 жилийн ой тохиож байна.
Улаан бүчээр ижилдэн гоёсон үе үеийн хүүхдийн байгууллагын төлөөлөл, ажилтанууд энэ өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөдөг сайхан уламжлалтай билээ.
Энэ үеэр Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий: “Монгол Улсын ирээдүй болох хүүхэд багачуудыг хамгаалахын төлөө ажилласаар ирсэн,одоо ажиллаж буй бүхий л хүмүүст баярын мэнд хүргээд, хүүхдийн байгууллагаар овоглодог үйлс зорилго нэгт бидний ажил үйлс дандаа хөгжин дэвшиж, инээд хөөр цалгиж, гэрэлтэж байдаг” хэмээн онцолсон.
Мөн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Баярмаа, Дорнод аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газрын дарга Э.Жавхлан нар мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.
Улмаар Өнөр бүл хүүхдийн төвийн авьяаслаг багачуудын урлагийн тоглолт болж хүрэлцэн ирсэн зочдыг баясгалаа. Хэзээний хүртээлтэй, хүртээмжтэй олон талт ажлууд санаачилсаар ирсэн тэд энэ удаа гурван үеийн төлөөллийн дунд “Хүүхдийн байгууллагын түүхэн замнал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан нь цаг үеэ олсон төдийгүй хүүхдийн байгууллагын ололт амжилт, алдаа дутагдал, цаашид хийж хэрэгжүүлэх, анхаарвал зохилтой асуудлаар нэгэн дор чуулж санаа бодлоо хуваалцсан нь бүр ч үр дүнтэй ажил болж чадлаа.
Ийнхүү ярих яриатай, дурсах дурсамжтай халуун дулаан уулзалтынх нь хүрээнд зарим төлөөллүүдийн сэтгэгдлийг сонслоо.
Хүүхдийн байгууллагадаа хязгааргүй хайртай
-Миний бие 9 настайгаасаа Пионерийн байгууллагатай холбогдож 1953 онд СХД-ийн 10-н жилийн сургуульд сурч байхдаа пионерт элссэн. Салаан дарга, бүлгийн дарга, бүлгэмийн зөвлөлийн дарга гээд багын л нийгмийн идэвхтэй хүүхэд байж билээ. 1964 онд Нийслэлийн монгол гуравдугаар сургуульд пионерийн ахлах удирдагч болсон. Хүүхэд залуучуудын байгууллагад нийтдээ 13 жил ажилласанаас 6 жил Пионерийн ахлах удирдагч,долоон жил МХЗЭ-ийн эвлэлийн хорооны дарга байсан. Хүүхдийн зуны зуслан “У” булан гэдэг газар байхад бөмбөрчин байсан. Энэ зураг маань тухайн үеийн өнгөт сэтгүүлд нийтлэгдэж байлаа. Тэргүүний пионерийн удирдагч, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан гээд хүүхэд залуучуудын байгууллагаас авах бүхий л шагналаа авч ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн тэртээх он жилүүд өнөөдөр нүдний өмнө дурайн байна.Ингэж биднийг олон талаар хөгжүүлж,их зүйлийг сургасан Хүүхдийн байгууллагадаа хязгааргүй хайртай. Өөрөөр хэлбэл, бидний зүрх сэтгэлийн дуудлага юм шүү дээ.




Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
