Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1928 оны 5 сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Шүүн таслах явдлын тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэм”-ийг байгуулсан бөгөөд энэ өдөр Монгол Улсад өмгөөллийн байгууллага байгуулагдсан гэж үздэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо 2012 оноос хойш Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Холбооны гишүүн өмгөөлөгчдийн сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг “Өмгөөлөгч -Танд тусалъя” нэртэйгээр 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.
Энэхүү “Өмгөөлөгч -Танд тусалъя 2024” өдөрлөгийг 2024 оны 05 сарын 27-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгт бүхий л салбар эрх зүйн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчид оролцож олон нийтэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Өдөрлөгийн талаар зарим өмгөөлөгчийн сэтгэгдлийг хуваалцлаа.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Р.Булгамаа:
Нийгмийн эмч болсон өмгөөлөгчид иргэддээ үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүний эрхийн асуудал нийгэмд ус агаар мэт чухал. Тиймээс бид хууль шударга ёсыг хүндэтгэн дээдэлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг Үндсэн хуульд заасны дагуу хэрэгжүүлж байж нийгэм хөгжинө, хүн хөгжинө. Иймд хүний эрхийг хамгаалах үйлсийн хамгийн тэргүүн эгнээнд хуульчид, өмгөөлөгчид байдаг. Энэ үүднээс өмгөөлөгчдийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг асар их. Монгол Улсын иргэн болгонд хуулийн талаархи мэдлэг мэдээлэл, тулгамдсан асуудлынхаа гарц гаргалгааг олох талаар хаана хэнд хандах вэ гэдэг эрэлт хэрэгцээ маш өндөр байдаг. Иргэдийн зүгээс ч зовлон бэрхшээл, эрх нь зөрчигдөж, хохироод байгаа асуудлынхаа чиг зүг, гарц гаргалгааг олж харах хүлээлт мөн дүүрэн байгаа. Яагаад гэвэл, манай улсад шинээр батлагдан гарч байгаа хууль тогтоомжуудыг сурталчлан таниулах, иргэдийн эрх зөрчигдөхөд хэрхэн хамгаалах вэ, эрх нь зөрчигдсөн иргэн хэнд эрхээ хамгаалуулах вэ гэдэг ойлголт учир дутагдалтай байдаг. Тийм учраас хуульч, өмгөөлөгчид иргэдийн хамгийн хүсэмжит хүмүүс гэж хэлж болно. Иймд та бүхнийгээ нийгмийн хариуцлага, нийгмийн эмч болсон мэргэжлийнхээ хүрээнд иргэддээ харамгүй зөвлөгөө өгч, “Өмгөөлөгч Танд тусалъя- 2024” соён гэгээрүүлэх өдөрлөгтөө идэвхтэй оролцохыг уриалж байна. Дээрх арга хэмжээний үр өгөөж нийгэмд маш их байдаг шүү.
Хуульч, өмгөөлөгч Л.Энхсайхан:
Хороодоор дамжуулан зохион байгуулбал иргэдэд илүү ойртоно
Миний хувьд “Өмгөөлөгч -Танд тусалъя” арга хэмжээнд олон удаа оролцож байсан. Энэ хүрээндээ өргөдөл, гомдол, нэхэмжлэл бичих шаардлагатай иргэдэд туслалцаа үзүүлдэг. Цаашид энэ ажлыг олон хүнд хүргэхийн тулд хороодоор дамжуулан зохион байгуулбал иргэдэд илүү ойртож, үр дүнтэй ажил болно гэж харж байгаа. Ихэвчлэн амьдралын боломжгүй хүмүүс тухайлбал, эрүүгийн хэргээр ял шийтгэл авсан, ажлын хоног аваад хугацаанаасаа өмнө тэнсэн харгалзаж суллагдах боломж байна уу,мөн хүүхдийн тэтгэмж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс гэр бүлээ цуцлуулахын тулд хаана хандах вэ зэрэг асуудлаар нэлээд хандаж, үнэ төлбөргүй зөвлөгөө авч байсан. Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа маш муу явагдаж байна, Үүнээс үүдэн удаашралтай, төлбөр төлөгч нь олдохгүйн улмаас төлбөрөө авч чадахгүй хохирч байна гэсэн гомдлоор нэлээд ханддаг. Өмгөөлөгч бидний нийгмийн хариуцлагын хүрээн дэх ажлын үзүүлэлт ч эндээс харагддаг юм.
Хуульч, өмгөөлөгч Н.Нарангуа:
Хуулиа мэдэхгүй иргэн үүргээ биелүүлдэггүй
Иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжиж, дээшүүлэхэд чиглэсэн Өмгөөлөгч -Танд тусалъя -2024” өдөрлөг маш зөв зүйтэй ажлын нэг. Гэвч иргэдийн дунд хууль сурталчлах ажил төдийлөн сайн хийгддэггүй. Тийм учраас хуулиа мэдэхгүй иргэн үүргээ биелүүлдэггүй. Иймд энэ өдрөөрөө тухайн иргэдэд тулгамдаж байгаа асуудалд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөс гадна Монголын Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдөө сурталчилж байгаа нэг хэлбэр юм. Дээрх өдөрлөгийн арга хэмжээг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа гэж хэлж болно.
Өмгөөлөгч Э.Мөнхзолбоо:
Асуудлынхаа гарцыг олох иргэн бүхэнд нээлттэй
“Өмгөөлөгч танд тусалъя- 2024” арга хэмжээ алслагдмал, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хохирч яваа, тулгамдаад байгаа асуудлаараа хаана хандах вэ гэдгээ мэдэхгүй байгаа иргэдэд нээлттэй. Тиймээс энэ өдөр олон жилийн туршлагатай, салбар салбартаа мэргэшсэн чадварлаг өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм.

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
