Монгол Улсын Их Хурлын ес дэх бүрэн эрхийн Анхдугаар чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дотор Ерөнхий сайдыг томилох; Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал байсан билээ.
2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу шинээр томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулсан болохыг дурдсан юм.
Тэрбээр, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр парламентад хамгийн олон суудал авсан гурван нам буюу Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд024-2028 онд хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан аж.
Шинээр томилогдон ажиллах Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлэн ажиллах Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд хоёр байгаа ба Бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал хариуцсан Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нар ажиллаж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
