Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, цаг үеийн үйл явдал, арга хэмжээ болон харьяа байгууллагуудын хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулав.
Өнгөрсөн долоо хоногт Боловсролын үнэлгээний төвөөс 2024 оны өвлийн Элсэлтийн шалгалтыг улс даяар зохион байгуулж, нийт 6141 шалгуулагч хамрагдлаа. Монгол Улс 2022 онд сурлагын амжилтын олон улсын PISA үнэлгээгээр сурагчдын бүтээлч сэтгэлгээг үнэлүүлсэн бол ирэх онд цахим орчинд суралцахуйн чиглэлээр үнэлгээ хийлгэхээр төлөвлөн ажиллаж байгааг тус төвөөс мэдээлэв.
Их, дээд сургуулийн хөрөнгийн менежментийн төвөөс ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургуулийн хөгжлийн концепцыг судалгааны их сургуулиас инновацын их сургууль болгох, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж багш, оюутан, ажилчдын сурах, ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх үзэл санааг тусгасан байдлаар төслийн эхний хувилбарыг боловсруулсан байна.
Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөөнд боловсролын салбарт хэрэгжүүлэхээр тусгасан нийт ажил, арга хэмжээний гүйцэтгэл 98 хувьтай байна. Энэ оны есдүгээр сард гурван ээлжээр хичээллэж буй арван сургууль байсан бол шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлсний дүнд наймыг нь хоёр ээлжид шилжүүлж, үлдсэн хоёр сургуульд холбогдох арга хэмжээг авч, товлосон хугацаанд багтаан шийдвэрлэхээр ажиллаж буй. Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн түшиц сургуулиудад сурах бичгийн тохирцыг судалж эхэлсэн байна.


Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
