Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр БНСУ-ын Засгийн газрын Хөдөөгийн Хөгжлийн Корпораци, Үсэм (Wosem Co.,Ltd) компани, Кёнбүк Үндэсний Их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн хамтарсан Монгол Улсад бод малын эмнэлийн чадавхыг сайжруулах төслийн судалгааны багийн төлөөлөгчдийг өнөөдөр /2024.12.13/ хүлээн авч уулзлаа. Уг төсөл 2026-2030 онд хэрэгжих бөгөөд Монгол Улсад бод малын эрүүл мэндийг сайжруулах, шинэ дэвшилтэт мал эмнэлгийн технологийн мэргэжилтэн бэлтгэх, сургалтад нэвтрүүлэх, Бод малын сургалтын эмнэлэг байгуулах зорилготой юм.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Төслийн менежер Ю Гынчан, БНСУ-ын Хөдөө Аж Ахуйн Корпорацийн Сон Жиёнг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ мал эмнэлэг нь мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, малын эрүүл мэнд төдийгүй хүн ам, нийгмийн эрүүл мэндийг хамгаалдаг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий нарийн мэргэжлийн салбар гэдгийг онцоллоо.

Бод малын эмнэлгийн чадавхийг сайжруулах төсөл 2026-2030 онд амжилтай хэрэгжсэнээр мал эмнэлгийн боловсролын систем нь олон улсын шаардлагад бүрэн нийцэж, төгсөгчдийн чанарыг сайжруулж, төгсөөд гарахдаа эзэмшсэн байх мэргэжлийн ур чадвар сайжирна. Улмаар мал эмнэлгийн салбарын үйлчилгээний чанар нэмэгдэж хүнсний хангамж, аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлэх юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
