Энэ оны 3 дугаар сард Монголын уламжлалт сар шинийн баяр, “Олон улсын эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах өдөр”, “Монгол цэргийн баяр” гэх мэт баярууд ээлж дараалан болно.
Баяр бүрийн ширээн дээр “Идээний дээд гэх сархад”-ыг нэгэн чимэг болгон тавих нь элбэг. Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэдэг шиг хатуу сархдыг хэтрүүлэн хэрэглэснээс болж зарим хүмүүсийн амьдрал хар бараан түүх, сургамжаар хуудас нэмдэг.
Тухайлбал, Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 15 хувийг буюу 6862 гэмт хэргийг иргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэх тоо мэдээ байсан.
Өнгөрсөн жилийн сар шинийн баяр, амралтын өдрөөр буюу 2024 оны 02 дугаар сарын 09-өөс 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад нийт 6525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Үүнийг өмнөх онтой харьцуулахад дуудлага, мэдээлэл 9.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байв.
Мөн хүний амьд явах эрхийн эсрэг 852 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүний амийг бүрлэсэн 191 гэмт хэрэг бүртгэгджээ. Магадгүй бид согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, ухаанаа алдтал уугаагүй байсан бол эрдэнэт хүний амь нас хохирохгүй байх боломжтой байсан.
Зөвхөн баяр ёслолын үеэр гэлтгүй энгийн өдрүүдэд ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний амь насыг хохироосон хэргүүд гарч байна.
Тодруулбал, Энэ сарын 21-ний өдөр орон нутгийн цагдаагийн газарт 70 орчим насны 2 иргэн ахуйн хүрээнд архидан согтуурч байх явцдаа нэгнийхээ амь насыг хохироосон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ мэт нэгхэн хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад баарны гадаа зодуулсан, хамт архи ууж байсан хүндээ хутгалуулсан, согтуу явж байгаад дээрэмдүүлсэн зэрэг олон хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгддэг.
Иймээс та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
