Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын харилцаа, хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд шагнал, одон, медаль хүртээлээ.
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
- Польш улсад “Оточ Манал” компанийн захирал, Уламжлалт анагаах ухааны клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Дашдаваагийн Чулуунцэцэг,
Хүний гавьяат эмч цолоор:
- Анагаах ухааны доктор, Мэдрэл болон уламжлалт анагаах ухааны тэргүүлэх зэргийн эмч Батын Оч,
Сүхбаатарын одонгоор
- Польш Улсад “Жамуха” ХХК-ийн ерөнхий захирал, клиникийн профессор, Мэдрэл, уламжлалт анагаах ухааны тэргүүлэх зэргийн эмч Норовдондогийн Жамсранжав,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
- Варшавын их сургуулийн Монгол, төвөд хэлний багш Рагчаагийн Бямбаа,
- “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн, хүний их эмч Сүхээгийн Цэрэндэмбэрэл,
Алтан гадас одонгоор:
- Бүгд Найрамдах Польш Улсын нэрт монголч эрдэмтэн Ежи Тулисов,
- Польшийн соёлын антропологич, угсаатны судлаач, профессор Ежи Вашилевски,
- “Монгол аялгуу” хамтлагийн даралтат хөгжимчин Батсүхийн Сүрэнжав,
- “Монгол аялгуу” хамтлагийн ёочин хөгжимчин Лагсамын Эрдэнэчимэг,
- “Монгол аялгуу” хамтлагийн морин хуурч Балдоржийн Нарантуяа,
- Польш дахь монголчуудын холбооны тэргүүн, уламжлалт анагаах ухааны эмч Очирсүхийн Лхагва,
- “Бат Мон” фермийн дотрын эмч, Дорно дахины уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн, зүүний эмч Тогтохсүрэнгийн Оюунцэцэг,
- Польш Улсын Чиэхочинек рашаан сувиллын төвийн Нөхөн сэргээх, физик эмчилгээний эмч Цэен-Ойдовын Батбаяр,
- “Монгол эмнэлэг” зүү эмчилгээ, бариа заслын төвийн захирал, хүний их эмч Содномгомбын Алимаа,
- Польш дахь монголчуудын холбооны гүйцэтгэх захирал, уламжлалт анагаах ухааны эмч Довчингийн Энхжаргал,
- Польш Улсад “Тэмүүжин” уламжлалт анагаах ухааны эмнэлэгийн үүсгэн байгуулагч Хунжавын Цэнжав,
- Польш Улсад “Ундрам” фермийн эмч, уламжлалт анагаах ухааны клиникийн профессор Дагвын Тунгалаг,
- Хүний их эмч, клиникийн профессор Цэен-Ойдовын Одгэрэл,
- Хүний их эмч, клиникийн профессор Бямбасүрэнгийн Сайнжаргал,
- “Монгол аялгуу” хамтлагийн хуучир, морин хуурч Даваасамбуугийн Цэцгээ,
- “Монгол аялгуу” хамтлагийн бүжигчин Номиндалайн Нарантуяа,
- “Монгол аялгуу” хамтлагийн ятга хөгжимчин Хандсүрэнгийн Энхбилэг,
Найрамдал медалиар:
- Польшийн угсаатны зүйн судлаач, профессор Лех Мрүз,
- Палеонтологич, байгалийн ухааны доктор, биологийн шинжлэх ухааны профессор Магдалэна Борсук-Бялыницка,
- Легницке поле гминий дарга, “Легницке Поле 1241” төслийг хөгжүүлэх стратегийн санаачлагч Рафал Плежиа,
- Польш дахь Татаарын гэр нийгэмлэгийн тэргүүн Женетта Богданович,
- Крушынианы гмины дарга Бронислав Талковски,
- Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын факультетийн Туркологи ба Төв Азийн тэнхимийн профессор Магдалена Шпиндлер,
- Польш-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Мачей Дворак,
- “Хорус-Энергия” компанийн ерөнхийлөгч Ян Коблак,
- Варшавт төвтэй Европын бизнесийн клубын польш нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Януш Чешлак,
- Вроцлав хотын Дүрслэх урлагийн академийн профессор Ян Кукула нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Варшав хотноо “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа.
Тоглолтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч А.Дуда нар үзэж сонирхлоо.
Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ монгол үндэстний соёл, урлагийн оргил бүтээлүүдийг тус улсад амьдарч буй монголчуудад болон Польшийн төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, иргэдэд өргөн барилаа.






Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
