25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

2025 оны 05-р сарын 07 өдөр, 13 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
495385521_669467885725066_3643976552822665065_n

БГД-ийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний авто зам шинэчлэлтийн ажлын хүрээнд 25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг 5 дугаар сарын 9-ний 22:00 цагаас 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

5 дугаар сарын 10-ны 22:00 цагаас 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд авто замын урд хэсгийг хааж, асфальт бетоноор хучна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх