-Аргын тооллын 5 дугаар сарын 16. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын 19, хөхөгчин тахиа, мэнгэ 4 ногоон, суудал уул, суулга-19 од, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:13-20:25.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах сайн. Харин туулай, бар, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин нялхасыг гаргах, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, эд, мал худалдах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, үзмэр үзэх, нууц зөвлөгөөн, хурим хийх, бэрийн үйл, гуйлга гуйх, малын үс, ноос хяргах, нүүдэл хийх, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, үхэгсдийн үйл, мал агтлах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар