Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн нисгэгч Рословын Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Р.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоцыг жолоодох арга зүйг мэргэжлийн түвшинд эзэмшиж, шинэ техник, технологи нэвтрүүлэх, залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэн сургах, салбарын хүний нөөцийг бэлтгэн бэхжүүлэх, нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг стандартын шаардлагад нийцүүлэн хангах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах зэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан юм.
Гавьяат нисгэгч цолоор:
-
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Доржийн Жигжид,
- Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахмад дайчин, нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Галхүүгийн Сарангэрэл,
- Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Тээвэр, байлдааны нисдэг тэрэгний эскадрилийн сургагч багш, нисгэгч, хурандаа Намжилцэрэнгийн Очирбат,
- “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн ахмад ажилтан багш, нисгэгч Рэнцэнгийн Доржготов,
Нисэхийн гавьяат техникч цолоор:
- Нисэхийн инженер, нисэхийн профессор багш, дэд хурандаа Буриадын Гомбосүрэн,
- Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахмад ажилтан, бэлтгэл хошууч Цэндийн Чимэддорж,
- Зам тээврийн яамны Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны ахлах шинжлэн шалгагч Хандын Наранхүү,
- “Хүннү эйр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Пүрэвжалын Мөнхжаргал,
- “Оранж эйр” ХХК-ийн нислэгийн аюулгүй байдлын менежер Ёндонгийн Энхтөр,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш, доктор, профессор, бэлтгэл хурандаа Батзоригтын Эрдэнэбат,
Гавьяат эдийн засагч цолоор:
- Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан Манжийн Дагва,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга асан Доржготовын Мягмарсүрэн,
- Иргэний нисэхийн үндэсний төвийн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Терминал үйлчилгээний хэсгийн дарга Паламын Нарантуяа,
Сүхбаатарын одонгоор:
- Зэвсэгт хүчний Агаарын цэргийн албаны ахмад ажилтан, дэд хурандаа Зулын Юра,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн багш, нисэх механикч, бэлтгэл дэд хурандаа Сэрээнэнгийн Энхтайван,
- Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн инженер, бэлтгэл дэд хурандаа Банзайн Заяажаргал,
- Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисэх буудлын дарга асан, бэлтгэл дэд хурандаа Зундуйн Ганхуяг,
- Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн инженер, бэлтгэл дэд хурандаа Жамбалсүрэнгийн Цогтдорж,
- Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн орлогч-штабын дарга, дэд хурандаа Жадамбын Цэнгэлбаяр,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн агаарын хөлгийн дарга Чимэдцэрэнгийн Хуяг,
- Иргэний нисэхийн ерөнхий газрын Дотоод аудитын газрын дарга Содномцэрэнгийн Мөнхнасан,
- “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн ахмад ажилтан Рэнцэнхорлоогийн Отгонжаргал,
- Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нислэгийн журам зохиолт, шалгалтын нислэгийн албаны дарга Гаваагийн Түвшинбаяр,
- “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Бүхээгийн шалгагч багш Самданшаравын Оюун,
- Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны жолооч Сэнгээгийн Гансүх,
- Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Цаг уурын техник хэрэгслийн инженер Чадраабалын Мажигсүрэн,
Цэргийн гавьяаны одонгоор:
- Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн байлдааны удирдлагын офицер, бэлтгэл хошууч Шаравдоржийн Хосбаяр,
- Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Холбоо радио техникийн хангалтын ротын радио маркерын байрны дарга, ахлах ахлагч Пүрэвжавын Туяа,
- Зэвсэгт хүчний 303 дугаар Аэродромын шалган нэвтрүүлэгч, ангийн бэлтгэл офицер Балдангийн Ариунтуул
Алтан гадас одонгоор:
- Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ерөнхий нислэгийн удирдагч Батаахүүгийн Ганбаатар,
- “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн Нисэх буудлын үйл ажиллагаа удирдлагын газрын дарга Авидын Азбилэг,
- “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн аюулгүй ажиллагааны байцаагч Мөнхбаярын Мөнхцэцэг,
- Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны эрүүл мэндийн хяналтын байцаагч Өлзийбүрэнгийн Оюунтуяа,
- Иргэний нисэхийн үндэсний төвийн Аэродром, гэрэл суултын албаны ерөнхий инженер Жаргалын Батбаяр,
- “Гесон” ХХК-ийн Нислэг үйлдвэрлэлийн албаны агаарын хөлгийн дарга, багш, нисгэгч Төмөрбаатарын Оюунбаатар,
- “Хүннү эйр” ХХК-ийн Агаарын хөлгийн хамтран нисгэгч, сургалтын дадлага хариуцсан мэргэжилтэн Хүрэлчулууны Энхжин,
- “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн хяналтын деспитчер Гэлэгжамцын Энх-Амгалан,
- Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн номын санч Даваадоржийн Долгорсүрэн,
Цэргийн хүндэт медалиар:
- Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын хүний нөөцийн хэлтсийн ахлах офицер, хошууч Эрдэнэсайханы Хаш-Эрдэнэ,
- Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Суртал хүмүүжил, сэтгэл зүйн албаны дарга, хошууч Александрын Баасанпүрэв
- Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн радиолокаторын постын захирагч, ахмад Даваасамбуугийн Лхагважав
- Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн онгоц, нисдэг тэрэгний пуужин урьдчилан бэлтгэх байрны дарга, нисэхийн зэвсгийн техникч, хошууч Сэнгээгийн Гансүх,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвийн захирал Баярсайханы Золбоо,
- “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Бүхээгийн сургагч, шалгагч багш Ичинхорлоогийн Түвшинбилэг,
- Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Наранцогтын Туяа,
- “Оранж эйр” ХХК-ийн Агаарын хөлгийн инженер, техникийн захирал Баянбекийн Болд нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.













Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
