Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.05.26-06.01/ нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 89 нь объектын гал түймэр, 8 нь ой хээрийн гал түймэр, 3 нь газар хөдлөлт, 1 нь хүчтэй салхи шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдлээ
2025 оны 06-р сарын 02 өдөр, 13 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
