Бидний хүрээлэн буй орчин, байгаль эх дэлхийг хамгийн ихээр сүйтгэдэг ДАЙСАН нь хүмүүс бид нар өөрсдөө байдаг. Харин байгаль дэлхийгээ танин мэдэж, ойлгож, тулгарч байгаа асуудлуудыг нь бодитоор харснаараа бид өөрчлөгдөж байгалийн жинхэнэ АНД НӨХӨР болж чадна.
Монгол улсад явган алхалтаар дамжуулан иргэдэд байгаль орчин, экологийн боловсрол олгох, байгаль хамгааллын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг татан оролцуулах, байгальд зөв боловсон аялах, хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах зорилгоор харилцах ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
-
Байгаль орчинд ээлтэй, явган алхалтын эко аяллыг дэмжих зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр, тусгай хамгаалалттай газар нутгуудад түшиглэн явган алхалтын зам, маршрутыг тодорхойлох, зам чиглэл гаргахад хамтран ажиллах;
-
Сайн дурын идэвхтэн байгаль хамгаалагчдыг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийг байгаль орчныг хамгаалах чиглэлд татан оролцуулах;
-
Агаарын болон орчны бохирдлыг бууруулах, иргэдийг цэвэр агаарт, байгальд аюул эрсдэлгүй, тав тухтай, байгаль орчиндоо ээлтэй аялж, алхах нөхцлийг бүрдүүлсэн суурь судалгаа хийх, шинэ санал санаачилгыг гаргах;
-
Байгаль орчныг хамгаалах, ан амьтан, ургамалын амьдралын эко-системд тулгуурлан алхалтын арга хэмжээг уялдуулах чиглэлд иргэдийг мэдлэгжүүлэх, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, аюулгүй байдлыг хангах зэрэг зорилгоор АЛХАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ (Walking Information Center) -ийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулахад хамтран ажиллах;
-
Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хүртээжмийг нэмэгдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд мод тарих, ногоон байгууламж байгуулахыг дэмжиж, алхагчдын оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллах;
-
Хүүхэд залуучууд, иргэд, олон нийтэд байгаль орчноо танин мэдэх, хайрлах, хамгаалах сэтгэлгээг суулгах, экологийн боловсрол олгох зорилгоор чиглэлийн төрийн болон бусад байгууллагуудыг хамтын ажиллагаандаа татан оролцуулахад хамтын ажиллагаа чиглэгдэх юм.
Урт хугацаандаа явган алхагчид, иргэд олон нийт байгальдаа ээлтэй, зөв боловсон, бас аюулгүй аялах нөхцлийг бүрдүүлэхэд бодлогын түвшинд хамтран ажиллах өргөн боломж нээгдлээ.
Эх сурвалж : Монголын явган алхалтын холбоо


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
