Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тамгаа гардан авч, албан үүргээ эхлүүллээ

2025 оны 06-р сарын 18 өдөр, 15 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
учрал
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон Н.Учрал Ерөнхий сайд Г.Занданшатараас яамны тамгыг гардан авч, өнөөдөр (2025.06.18) албан үүргээ эхлүүллээ.
Сайд Н.Учрал яамны үйл ажиллагаа, бодлогын залгамж чанарыг хадгалах, эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангах стратеги хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэнэ гэдгээ илэрхийлж, хамт олонд амжилт хүслээ.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулж, улс орны эдийн засгийн өсөлт өрх бүрд мэдрэгдэж, баялгийн санг арвижуулахад онцгойлон анхаарч ажиллана гэсэн юм.
Түүнчлэн яамны газар, хэлтсийн удирдлагуудтай уулзаж, бодлого, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалтай танилцав. Мөн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр бодлогын чиглэлүүдийн талаар мэдээлэл сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын зорилт, чиглэлийг онцлон тэмдэглэлээ.
502569748_1118430403664140_5399366866112662328_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх