Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд индексийн урамшуулал олгох хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн “Нийслэлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 онд үйл ажиллагаараа тэргүүлсэн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан сургууль, цэцэрлэгийг шалгаруулан шагнаж урамшуулах, тэдний тэргүүн туршлага, ололт амжилтыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх” А/879 дүгээр захирамжаар үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, нийслэл, дүүргүүдийн Боловсролын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, сургууль цэцэрлэгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцов.
Энэ үеэр “Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан дараах цэцэрлэгүүд шалгарч, тус бүр батламж,
- Сүхбаатар дүүргийн Н.Цэрэнханд эрхлэгчтэй 166 дугаар цэцэрлэг
- Сүхбаатар дүүргийн Л.Цогзолмаа эрхлэгчтэй 281 дүгээр цэцэрлэг
- Чингэлтэй дүүргийн З.Дэлгэрмөрөн эрхлэгчтэй 31 дүгээр цэцэрлэг
“Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль”-иар шалгарсан зургаан сургууль тус бүр батламж,
- Хан-Уул дүүргийн Ц.Зул захиралтай 59 дүгээр сургууль
- Хан-Уул дүүргийн Д.Тунгалаг захиралтай 75 дугаар сургууль
- Хан-Уул дүүргийн Ц.Мөнхтөр захиралтай 118 дугаар сургууль
- Баянзүрх дүүргийн Ө.Дашбалжир захиралтай 126 дугаар сургууль
- Хан-Уул дүүргийн Д.Нэргүй захиралтай 156 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүргийн С.Чулуунбилэг захиралтай 162 дугаар сургууль шагнал гардан авлаа.
Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас боловсролын салбарын багш, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэднийг дэмжих уриалга гарган, ажлын амжилт, ёс зүй, ур чадварын хувьд хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, боловсролын салбарт 10 буюу түүнээс дээш жил тасралтгүй ажилласан багш, ажилтнуудад түрээслээд өмчлөх орон сууцны эрхийг гурав дахь жилдээ олгож байна.
Энэхүү түрээслээд өмчлөх орон сууцны эрхийг:
- Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн Математикийн багш Мижиддоржийн Ганбаатар,
- Нийслэлийн Боловсролын газрын Ерөнхий боловсролын сургуулийн төсөв, санхүүгийн ахлах мэргэжилтэн Эрдэнэбулганы Буянжаргал,
- Нийслэлийн 135 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш н.Оюунцэцэг нарт гардууллаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
