Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ.
Гавьяат тамирчин цолоор:
- Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам,
- Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан,
- Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Бат-Эрдэнийн Ариунцэцэг,
- Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Нямжавын Нандинхүсэл,
“Найрамдал” медалиар:
- Монгол, Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тамирчдыг дасгалжуулан тоглолтын ур чадвар, арга зүйг сайжруулж, сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, Канад Улсын иргэн Паул Стефен Сирийг шагналаа.
Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг дэлхийд дуурсгаж, мөнгөн медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлээ. Мөн Олимп, Дэлхийн аварга болохыг ерөөж, тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүслээ.
Монголын сагсан бөмбөгийн холбоо эе эвээ хичээж, хүчээ нэгтгэн зүтгэсний дүнд тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцон, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.
Бахдам амжилтын цаана Монголын сагсан бөмбөгийн холбоо, багш, дасгалжуулагч, тамирчдын үүрэг, оролцоо, манлайлал чухал байсныг тэмдэглэлээ.
Улсынхаа нийслэлд Дэлхийн аваргын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад бүх байгууллага, хамт олон, хүмүүст талархал илэрхийллээ.











Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
