Өнөөдөр шар бар өдөр

2025 оны 07-р сарын 08 өдөр, 09 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bar jil
-Аргын тооллын 7 дугаар сарын 8. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 13, шар бар, мэнгэ 5 шар, суудал төмөр, хонгорцог-17 од, түлэх барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:02-20:51.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, буян номын үйл, буян хишгийн даллага авах, цацал өргөх, хурим хийх, бэрийн үйл, төрөл садан бололцох, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, сайн үйлийг эхлэн үүсгэх, нохой авах, цэрэг хөдөлгөх, худаг малтах, газар хагалах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд гарах, хүүр түлэх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх